108651 га талбайд уринш бэлтгэжээ

Энэ жил Сэлэнгэ аймаг 168.0 мянган тн хадлан, 33.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 16.8 мянган тн гар тэжээл, 3.5 тн эрдэс тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.Харин аймгийн хэмжээнд 108651 га талбайд уринш бэлтгэхээс механик аргаар 32318 га-д, 69612 га-д химийн уринш тус тус бэлтгэжээ.

 

102930 га уринш бэлтгэсэн нь нийт бэлтгэх уриншийн 94.7 хувийг эзлэж байгаа юм.  Цаашид 8, 9 дүгээр сард ургац алдсан болон тэжээлд шилжсэн талбайдаа уринш бэлтгэвэл, уриншийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Уринш гэдэг нь хөрсөө хөндөхгүйгээр хөрсөн дээр ургаж байгаа зэрлэг ургамлыг устгаад буцаад хөрсөндөө үржил шим аж. 

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button