Чуулганаар сайд нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн асуулт, хариултын дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын болон найруулгын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Засгин газрын зарим сайд нарыг огцруулах асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийв. Тэрээр бүлгийнхээ байр суурь хийгээд энэ хугацаанд ямар ажил хийж бүтээснээ тайлагнаад “АН-ын гэрээ гэрээ биш байж” хэмээн онцлон хэллээ.

Харин одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Засгийн гарын гишүүн,Шадар сайд У.Хүрэлсүхийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн дэмжсэн тухай таницуулж байна. 

Хуралдаан үргэлжилж байна.

Г.Уянга

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button