МАН-ын зургаан сайдыг огцруулах шийдвэр гарлаа

Чуулганы хуралдаан дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг өнөөдөр нэлээд ширүүхэн уур амьсгал дунд хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. 

Ингээд МАН-ын зургаан сайд буюу Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд  Ц.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд  Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх байнгын хорооны  дүгнэлтээр санал асуулга явуулж, нийт гишүүдийн дийлэнх нь дэмжсэн тул дээрх гишүүдийг сайдын суудлаас нь чөлөөллөө. 

Сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулав. Ингээд чуулган завсарлав.

Г.Уянга

 Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button