Японд гурав хүртэлх жил визгүй зорчино

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав хүртэлх жилийн хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гарчээ.

 

Ингэхдээ нэг удаа зорчихдоо 15 хоногийн хугацаатай зорчих юм. Энэхүү шийдвэр энэ сарын 10-наас хүчин төгөлдөр үйлчлэх аж. Энэ нь Япон улс руу зорчих монгол жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд харилцан зорчих явдлыг идэвхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг албаныхан онцлов.

 

Зууны мэдээ

Б.Туул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button