Б.Ойдовчимэд аваргын төлөө барилдана

"Сараево-2015" өсвөрийн жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни-Герцеговин улсын Сараево хотноо өчигдөр эхэлсэн билээ. Өчигдөр хөвгүүдийн -50 кг, -55 кг болон охидын -40 кг, -44 кг-ын жингийн барилдаан болсон. 

Тэднээс эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Баасансүрэнгийн Ойдовчимэд аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд Румыний бөхтэй барилдаж, үндсэн цагт үнэлгээ тэнцэж, нэмэлт цагт торгуулиар учраагаа ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон байна. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Ольга Борисоватай барилдана. 

Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Баянмөнхийн Нармандах Италийн бөхөд ялагдаж хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдахаар болжээ. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button