БНСУ-д 3001 монгол иргэн хууль бусаар амьдарч байна

БНСУ-ын Хууль зүйн яамны харъяа Гадаадын иргэд, харъяатын асуудал эрхэлсэн газраас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн тухай мэдээлэл хийжээ. Энэ талаар “Mongol radio” мэдээлэхдээ, БНСУ-д хууль бусаар оршин суудаг гадаадын иргэдийн тоо 2010 онд 168515 болтлоо буурч байсан. Дараах гурван жилд, жилд дунжаар 10 мянгаар нэмэгдэж байв. 

Гэвч 2014 он гарсаар хууль бус иргэдийн тоо 12 мянгаар нэмэгдэж, 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар Солонгос улсад нийт 208778 гадаадын иргэн хууль бусаар амьдарч байгаа гэж бүртгэгдлээ” гэжээ. 

Энэ нь сүүлийн долоон жилийн доторхи хамгийн их үзүүлэлт бөгөөд тэдгээрийн дунд Хятадын 48266, Тайландын 1261, Вьетнамын 9984, Монголын 3001 иргэн тус тус бүртгэгдсэн байна.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button