Балбад дахин хүчтэй газар хөдлөлт болж магадгүйг анхаарууллаа

Балбын баруун, Энэтхэгийн хойд хэсэгт дахин хүчтэй газар хөдлөлт болж магадгүй талаар Балбын цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд анхааруулж байна.Балбад сүүлийн 80 жилд гараагүй хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон юм.  Үүний дараа бүс нутаг дахь газар хөдлөлтийн аюул алга болоогүй гэж мэргэжилтнүүд хэллээ. Дахин газар хөдлөлт эхлэх үеийг урьдчилан таамаглах боломжгүй боловч шинжээчид геологийн нөхцөл байдлыг бэхжүүлэх хяналт-шинжилгээ явуулахыг эрх баригчдад уриалж байгаа  гэж ВВС  агентлаг мэдээллээ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button