Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдлаа

Чуулганы хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулиас гадна Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг баталлаа.

Хуралдааны үеэр Ц.Нямдорж гишүүн "Ил тод байдлын тухай хууль Эрүүгийн хуульд ямар ч хамаагүй хууль гэсэн. Хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хуулийн этгээдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг  хориглоно гэсэн заалт байгаа шүү. Үүнийгээ ойлгож батлаарай гэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Хөрөнгө оруулалт мэдүүлдэг 40 мянган хүнд энэ хууль хамаагүй гэж ойлгож байгаа. Тийм учраас авлигын эсрэг гэсэн үг болгоныг авна гэж ойлгож байгаа" хэмээн маргав. 

Гэхдээ л хуулийн төслийг 80 хувийн саналаар дөнгөж сая баталлаа.

​Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button