Роберт Дауни хамгийн их орлоготой

“Форбс” сэтгүүлээс дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг гаргасан байна. Энэ удаагийн жагсаалтыг “Өшөө авагч” киноны од, бага Роберт Дауни тэргүүлжээ. Тэрээр 2014 оны долдугаар сарын 1-нээс 2015 оны долдугаар сарын 1-ний хооронд 80 сая ам.доллар олсон байна. 

 

Харин жагсаалтын хоёрт Хонгконгоос гаралтай жүжигчин Джеки Чан 50 сая “ногоон”-ы орлогоор оржээ. 47 саяар Вин Дизель гуравт, харин Брэдли Купер 41.5 сая ам.долларын ашгаар дөрөвт, Адам Сандлер тавд жагссан байна. Сонирхолтой нь энэ удаагийн жагсаалтын 7-9 байрт Энэтхэгийн кино жүжигчид оржээ.

 

Зууны мэдээ

М.Хүслэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button