Г.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирчээ

Налайх дүүрэгт өнгөрөгч зургаадугаар сарын 10-нд гал түймэрт гэр нь шатах үеэр  16 настай Г.Цэрэнтогтох хүү, 8 сартай А.Амарболд дүүгээ галаас авран өөрөө 80 хувийн түлэгдэлтэйгээр эмнэлгийн тусламж авч байсан билээ. Хүүгийн эмчилгээг монголдоо хийх боломжгүй тул БНСУ-ын Хангасү эмнэлэгийг зорьсон.

 

Дүүгээ аврахын төлөө өөрийгөө үл хайрласан түүний эмчилгээний зардал 150 сая орчим вон буюу 270 орчим сая төгрөг болох юм. Эмчилгээний зардалд нэмэр болохоор сайхан сэтгэлтэй монголчууд маань сайн үйлсийн аян өрнүүлж, 210 гаруй сая төгрөгийн хандив цуглуулан өгөөд байгаа аж.

 

 Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button