Оюутнууд цахим картаа есдүгээр сараас авна

Нийслэлийн нийтийн тээвэрт шинэ систем хэрэгжүүлж, иргэд бэлэн мөнгө төлөхгүй цахим карт уншуулан зорчих болсон. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүн бүрт хамаатай энэ ажил төдийлэн жигдрээгүй байгаа учир кондукторууд хянагчаар ажиллаж буй юм.

 

Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн төвд хандан цахим картаа авч эхэлсэн. Харин оюутнуудын цахим картыг есдүгээр сарын 1-нээс худалдахаар болжээ. Уг нь оюутны цахим картыг энэ сарын 15-наас худалдаалж эхлэх байсан ч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүйгээс болоод ийн хойшлоод буй юм байна.

 

Одоогоор оюутны цахим картыг хэдэн төгрөгөөр худалдаалах нь тодорхойгүй байгаа аж. Мөн карт худалдаж авсан оюутнууд давхар виза картаа захиалах шаардлагатай гэсэн. Учир нь, шинэ картыг машинд уншуулахад хэн гэдэг оюутны карт болох нь харагдахгүй учраас нэг картаар хэдэн ч хүн явах боломжтой гэж үзсэн учир ийм зохицуулалт хийж байгаа аж.

 

 Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button