Улаанбаатарт 28-30 градус дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар хална.

                         

2015 оны 08 дугаар сарын 07-ны 21 цагаас 08 дугаар сарын 08-ны 21 цаг

                                                 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар  11-16 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар   14-19 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

                       

  2015 оны 8 дугаар сарын 09-нөөс 8 дугаар сарын 13-ныг хүртэлх

                                                      цаг агаарын урьдчилсан  төлөв:

    9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд зарим газраар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун болон төвийн нутаг, 12-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button