Оюутны сургалтын төлбөрийг нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг хүсэв

Жил бүр маргаан дагуулдаг оюутны сургалтын төлбөрийн асуудал энэ жил ч мөн дахин асуудал болж байна. Иймээс МОХ-ны зүгээс сургалтын төлбөрийн хэт нэмэгдлийн талаар дараахь байр суурийг холбогдох их дээд сургуулиудад хаяглажээ.

Үүнд:

1. Их дээд сургуулийн удирдлагууд Оюутны сургалтын төлбөрийг нэмэх болсон үндэслэл, шалтгааныг тодорхой танилцуулж оюутан, эцэг эхчүүдэд тайлбарлах

2. Сургалтын төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж буйг өөрийн сургуулийн цахим хуудсанд яаралтай байршуулах

3. 1-р курсэд элсэн орж буй оюутан төгсөх курс хүртэлээ хэдэн төгрөгний төлбөр төлөхөө сургуулийн захиргаатай гэрээ байгуулж тогтож хэвших

4. Их, Дээд сургуулийн УЗ-дийг дахин яаралтай хуралдуулж сургалтын төлбөрийн асуудлийг дахин хэлэлцэж шийдвэрлэх

5. Сургууль дан ганц оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилтээ бүрдүүлдэг энэ "гажиг" тогтолцоог өөрчилж шинэчлэх. Төсвөө бүрдүүлэх өөр эх үүсвэртэй болох гэсэн байр суурьтай байгаагаа МОХ мэдэгдлээ. 

Хэрвээ дээрх шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд МОХ-ны зүгээс оюутан суралцагчдын хамт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэнэ.

Г.Уянга 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button