Гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шинэ сайдаас шаардана

МҮЭХ Засгийн газраас амлалтаа биелүүлэхийг шаардах гэнэ. Тэд шинээр сэлбэгдэн ажиллах Засгийн газраас үйлдвэрчний эвлэл хүлээсэн үүргээ биелүүлэхийг урьдын адил хатуу шаардах болно гэсэн байна.
2015 оны 1 сард байгуулсан хөдөлмөрийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу засгийн газар ажилчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж хамгаалах зэрэг олон үүргийг хүлээсэн ч өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй хойшлуулсаар байгаа билээ. МҮЭХ, түүний олон мянган гишүүдийн зүгээс Засгийн газрыг хүлээсэн үүргээ цаг алдалгүй биелүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн.
Тиймээс удахгүй томилогдох Хөдөлмөрийн сайдаас болон Засгийн газраас амлалтаа биелүүлэхийг шаардана гэдгээ мэдэгдлээ.
Б.Сансар
olloo.mn