Өсгийн бүлэг ордны байгалийн бохирдлын талаар мэдээлнэ

12.00 цагт  Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн байранд тус төвийн дарга Б.Нарантуяа Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны харьяа Сэргээн засалтын үндэсний төвийн ерөнхийлөгч Сеон Жээ Лиитэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын Төмөр замчдын нэгдсэн холбоо, МТЗБХ болон Халхын ТЗ ХХК хамтран хийх хэвлэлийн бага хурал хийнэ.  “МТЗ” ТӨХК-ий тайлангаас Чингис бондын санхүүжилтээс 199.8 сая ам.долларыг “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц ажилд “Samsung C&T” компанид төлжээ. Өнгөрсөн хугацаанд “Samsung C&T” компани зөвхөн доод бүтцийн ил шорооны ажлыг Монголын туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлсэн ч ажлын хөлсийг нь өнөөдөр хүртэл өгөөгүй байна. “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний хугацаа сар хүрэхгүй хоногийн дараа дуусах гэж байна. Монголын 133.6 сая ам.доллар чухам хаашаа алга болсон талаарх баримтыг дэлгэнэ.

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Өсгийн бүлэг ордны байгалийн бохирдлын талаар монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button