"Лалын улс" Иракийн Сонгуулийн хороонд ажиллаж байсан 300 хүнийг цаазалжээ

“Ирак Левантын лалын улс” бүлэглэлийн дайчид Иракийн сонгуулийн хорооны 300 ажилтныг Мосул хот дахь цэргийн хуарандаа аваачин цаазаар авчээ.
EFEагентлаг албаны эх сурвалжаас аван энэ талаар мэдээлсэн байна. Мосул мужийн цэргийн албан тушаалтан Ниневия Махмуда ас- Саварихын баталж байгаагаар, дээрх гурван зуун хүний дор хаяж 50 нь эмэгтэйчүүд байсан аж. Цаазын ажиллагааг урьдчилан мэдэгдээгүй бөгөөд гүйцэтгэснийхээ дараа ар гэрийнхэнд нь дуулгасан байна.
Мөн цогцоснуудыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхөөс татгалзжээ. Үүний дараа Иракийн сонгуулийн хороо олон улс болон НҮБ-д хандаж, Иракийн иргэдийн эсрэг явуулж байгаа хомроголон устгах ажиллагааг таслан зогсоож өгөхийг хүсжээ.
Монголын мэдээ