Томилгооны асуудлаар тодорхой шийдвэр гарвал мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болов. Бүлгийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцсэн байна.

Уламжлал ёсоор бүлгүүд хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг ч Өршөөлийн тухай хуулийг чуулганы хуралдаанаар хаалттай дэгээр хэлэлцэж байгаа тул хэвлэлийн хурлаа цуцаллаа.

Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал түр завсарлав. Тус бүлгийн үдээс өмнөх хуралдаанаар Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Харн үдээс хаойшхи хуралдаан 14.00 цагт эхэлж Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж буй гэнэ. Бүлгийн хурлаар Засгийн газрын томилгооны талаар тодорхой шийдвэр гарвал маргааш мэдээлэл хийх ажээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button