БНХАУ 160 мянган хүнийг эргээс нүүлгэн шилжүүллээ

Номхон далайд үүссэн догшин шуурга Суделор өнгөрөгч амралтын өдрүүдэд Тайванийг түйвээгээд БНХАУ-ын Зүүн өмнөд эрэгт хүрчээ.
Харинн эрх баригчид энэхүү гамшгийг хохирол багатай давахын тулд иргэдээ далайн эргээс нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, Фуцзянь муж 160000 хүн орон гэрээ орхин эх газрын гүн рүү дүрвэжээ. Энэхүү хар салхи Тайванийг дайрн өнгөрөхдөө үлэмж хэмжээний хохирол учруулж, таван хүний амийг авч одсон юм.
Монголын мэдээ