Даншиг наадмын үеэр зам тээвэртэй холбоотой 550 дуудлага иржээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Даншиг наадмын үеэр нийслэлийн хэмжээнд 550 дуудлага, мэдээлэл Замын цагдаагийн газарт иржээ.
Үүнээс осол хэргийн шинжтэй 392 дуудлага хүлээн авч, хүн гэмтсэн 19 осол гарсан бол эд материалын хохиролтой зам тээврийн осол 23 гарч,орон нутагт ослоор 2 хүн нас баржээ.
Дээрх өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлжээ. Согтууруулах ундааны уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан жолооч 4, согтуугаар хөдөлгөөнд оролцож гэмтсэн явган зорчигч дөрөв байжээ.
Г.Уянга
olloo.mn