“Оюутан цэрэг”- үүд маргааш тангараг өргөнө

“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан. Ингээд цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар сарын 15-наас 119 дүгээр ангид эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд дуусах аж.

 

Тэд маргааш Чингисийн талбайд тангараг өргөх аж. Уг арга хэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр зэрэг албаныхан оролцох юм байна.

 

Дашрамд, өнгөрсөн жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 418 оюутан хамрагдсан бол энэ жил 1000-д хүрч хоёр дахин нэмэгджээ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button