Бөөрөлжүүт, Өлтийн хөндийн голын усыг ХБНГУ-д шинжилнэ

Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас үүдэж Монгол орны  жижиг гол, булаг шанд ширгэж үгүй болсоор байна.  Хэдийгээр 2009 онд урт нэртэй хууль батлагдсан ч хуулийн үйлчлэл тун тааруу байгааг нутгийн иргэд хэлж байна.  Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж, гол усыг бохирдуулсаар байгаа энэ үйл ажиллагааг яаралтай арга хэмжээ авч зогсоохыг байгаль орчны төлөөх ТББ-ууд хэлсээр байгаа юм. 

Хамгийн сүүлийн жишээг дуулгахад Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Сорс интернешнл” олон улсын  төрийн бус  байгууллагатай хамтран Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт, Бөөрөлжүүтийн хөндийгөөс  эрдэс бодис, хүчиллэг чанарын дээж  авч, шинжилгээ хийжээ. 

Шинжилгээний эхний дүгнэлтээр тэр орчмын усанд  агуулагдаж буй ионы хэмжээ 540 байсан нь олон улсын стандартаас хамаагүй өндөр үзүүлэлт аж. Тиймээс шинжилгээний хариуг ХБНГУ-д байрладаг төв рүү явуулж шинжлүүлснээр хариу нь ирэх сарын 15 гэхэд ирэх юм байна. Тэд 30 гаруй үзүүлэлтээр дээжийг шинжилж 400 гаруй зүйлээр үр дүнг нь тодорхойлох  аж. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button