Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөө, төсвийг баталжээ

ШУА-иас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан "Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх" санаачилгыг гаргаж уриалга хүргүүлээд байсан. Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж, Хятадын хаан хэмээн дэлхийд тунхаглаад байгаа энэ цаг үед манай улсын хэмжээнд ч мөн адил Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүхийн үнэн байдлыг дэлхий нийтэд ойлгуулах нь зүй ёсны хэрэг юм гэж академийнхан үзэж байгаа билээ.

Тэгвэл Засгийн газраас өчигдрийн хуралдаанаараа Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталжээ. 2015 онд тохиож буй их хааны ойг 9 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гаргаж, 20 ажил хийхээр болжээ. 

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button