АНУ-д дахин өнгөт арьст хүүхдийг бууджээ

АНУ-ын Фергусон хотноо  эсэргүүцлийн жагсаал болж дахин нэг өнгөт арьст хүү цагдаа нарт буудуулжээ. Тодруулбал Фергюсон хотын иргэд өнгөрсөн ням гарагаас эхлэн цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт амиа алдсан 18 настай Майкл Браун хүүг дурсч, тайван жагсаал зохион байгуулж байжээ.

Гэвч цагдаа нар тайван жагсаалыг хүчээр тараахын тулд даралттай ус ашигласнаас болж өчигдөр 15.00 цагийн орчимд мөргөлдөөн үүссэн байна. Ингээд мөргөлдөөний үеэр цагдаа нар 18 настай Туроне Харрис  хүүг буудан, 100 гаруй хүнийг баривчилжээ. Цагдаа нар хүүг буутай байсан тул буудсан гэж мэдэгдсэн байна.  

Фергусон хотод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хотын дарга онц байдал зарлаад байгаа юм.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button