С.Эрдэнэ сайдын хийж буй хууль бус томилгоог цуцлахыг шаардав

МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар өнөөдөр мэдээлэл хийж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн Хөдөлмөрийн яаманд хийсэн томилгоог цуцлахыг Ерөнхий сайдаас шаарджээ.

Уг шаардлагад, “ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг олноор нь чөлөөлж, хууль бус томилгоо хийжээ. Үүнд Төрийн албаны зөвлөлөөс нийтэд нээлттэй зарлаж явуулсан сонгон шалгаруулалтын дүнгээр шалгарч томилогдсон 16 төрийн жинхэнэ албан хаагч, хуулийн дагуу томилогдсон төрийн үйлчилгээний 2 удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлжээ.

Тэдний оронд төрийн албаны зохих шалгалт өгөөгүй хүмүүсийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байна.

Иймд сайд С.Эрдэнийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн шийдвэрийг УИХ-ын ээлжит бус чуулган завсарлахаас өмнө хүчингүй болгох арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардаж байна” гэжээ.

\

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button