Боомоор хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдлээ

Хэнтий аймгийн Баян-Адрага суманд амарч байсан 19 настай оюутан 8-р сарын 4-нд зүүн гарын бугалганы дотор талын дунд хэсэгт улайж хавдан цэврүүтэж эмнэлэгт ханджээ. Өвчтөн одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтөнөөс сорьц цуглуулан ХӨСҮТ-д шинжлэхэд шархны арчдаснаас боомын нянгийн хорын плазмидийн ген тодорхойлогдсон байна.

Голомтын судалгааг хийх явцад өвчтний аав боомоор өвчилсөн байж болзошгүйг илрүүлж, Баян-Адрага сумын эмнэлэгт тусгаарласан байна. Нэг голомтоос уг өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэн, малын өвчлөл гарч байгаа тул эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзжээ.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button