Гал түймрийг унтраажээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Зайсан” гэдэг газар малчин Б-ийн малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.10-ны өдрийн 16:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдтэй хамтран унтраажээ.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвийн хойд талд эзэнгүй үзүүлэнгийн хаус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.10-ны өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагч шуурхай ажиллаж унтраажээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сумын спорт заал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.11-ний өдрийн 03:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 14 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.