Экологийн өндөр үр өгөөжтэй ойн сан бүрдүүлэхэд Чех улстай хамтран ажиллана

 

Манай улс, БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр талууд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд монгол орны ойн генийн санг хадгалж хамгаалах, доройтсон газар нутгуудыг ойжуулж, нөхөн сэргээхэд Чех улсын туршлагыг нэвтрүүлэх юм. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт мод үржүүлгийн хоёр ч загвар төв байгуулж, нийслэл хот болон Хөвсгөл, Архангай, зэрэг хангайн бүсийн аймгуудад ойн бүс, бүслүүрт тохиромжтой ойн үр түүх, мод үржүүлгийн газар байгуулах судалгааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Нэг сая гаруй америк долларын өртөгтэй энэ төслийн талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч ярьж байна.

2015-2017 он хүртэл хэрэгжих энэ төслийн хүрээнд манай ойн үрийн лабораторийг евро стандартад хүргэнэ. Ингэснээр, бага үрээр их хэмжээний талбайг ойжуулах боломж бүрдэх юм байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button