Буудлагынхны гурав дахь олимпийн эрхийг Ц.Мөнхзул авлаа

Азербайжаны Габала хотод болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд буудсан    ОУХМ Ц.Мөнхзул VI байр эзлэн РИО-2016 олимпийн эрхээ авлаа. Одоогийн байдлаар манай улсаас МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нарын тамирчид “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Олимпийн эрхийн оноо олгох сүүлийн Дэлхийн цомын тэмцээнд нийт 90 орны 1100 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Харин манай улсаас О.Гүндэгмаа тэргүүтэй 10 тамирчин оролцож байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button