Өмнөговь аймгийн багш нар цөм хөтөлбөрийн сургалтад хамрагдаж байна

Суурь боловсролын цөм хөтөлбөрийн сургалт өмнөговь аймагт эхэллээ. Орон нутаг сумдаас ирсэн 465 багш 384 удирдах ажилтан оролцсон тус сургалтын нээлтэд аймгийн засаг даргын орлогч н.Нацагдорж, БСГ-ын  дарга Д.Баасанхүүнар оролцож багш нарт амжилт хүссэн байна.

Энэ үеэр БСГ-ын дарга Д.Баасанхүү “Өнгөрсөн хичээлийн жилийн эхэнд бид нэгэн завинд сууж бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсний адил суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх болно” гэдгийг онцолжээ.

Багш  4 бүлэгт нийт 12 ангид хуваагдан суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, сургалтыг дэмжих үйл ажиллагааны цагийн хөтөлбөрийг уншиж судлан, зорилго,зорилт, агуулга болон арга зүй, эзэмших чадварын талаар нэгдсэн ойлголттой боллоо.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button