Машинистууд 15.5 кг алт хил давуулахыг завджээ

Замын үүд дахь хилийн боомтоор 15.5 кг алт хууль бусаар хил гаргахаар завдсан байна. Энэ хэргийг жирийн нэг хил гарч байгаа иргэн бус харин вагоны машинистууд үйлдэх гэж байсныг тагнуул болон гаалийнхан хамтран илрүүлжээ. 15 кг бол их хэмжээнд тооцогдоно гэж мэргэжилтнүүд хэлж байгаа бөгөөд энэ удаагийнх вагоны машинистууд алт зүтгүүртээ нууж хууль бусаар хил дамнуулахыг оролдсон хоёр дахь оролдлого аж.
Б.Сансар
olloo.mn