С.Эрдэнийн цагаа олоогүй хуумгай үйлдэл

МАН-аас томилогдсон сайд нарыг чөлөөлсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргаж сайдын  суудал нь “эзэнгүй байгаа” зургаан яамыг бусад сайд нартаа давхар хариуцуулах шийдвэр гаргасан юм.

Ингээд Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ давхар гүйцэтгэхээр болсон юм. Гэтэл энэхүү үүргийг хүлээж аваад удаагүй буюу долоо ч хоноогүй байж тэрээр Хөдөлмөрийн яамны харъяа хэлтсүүдийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь дэндүү яарсан үйлдэл болжээ.

Тэртээ тэргүй энэ долоо хоногтоо багтаж, шинэ сайд нарын нэрс тодорно. Тэд үүрэгт ажлаа хүлээн авна. Гэтэл С.Эрдэнэ сайд  хэдхэн хоног сайдын үүрэг гүйцэтгэхийн хооронд “салхинд хөөгдсөн хамхуул” аятай яаран сандран халаа сэлгээ хийсэн нь тун гоомой үйлдэл боллоо гэж дүгнэхээс өөр арга алга.

С.Эрдэнэ сайд өөрийн энэ үйлдлээ зөвтгөж, “хууль бус томилгоо байсан тул хууль ёсных болгож, томилгоонуудыг хийсэн” гэх тайлбарыг өгч байгаа ч ард иргэдийн нүдээр түүний энэ үйлдэл цагаа олоогүй  хуумгай, хөнгөн  явдал гэлтэй харагдаж байна. 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button