Сургууль, цэцэрлэгийн 14 барилга баригдаж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоогоор эдгээр 14 цогцолборын 3-4-ийнх нь ажил удааширчээ. Харин үлдсэн цогцолборын ажил 80-аас дээш хувьтай үргэлжилж байгаа талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат цогцолборуудын ажлын явцтай танилцах үеэр мэдээллээ. Тэрбээр өнөөдрийн хувьд нийслэлийн хөрөнгөөр баригдаж буй зургаан сургууль, цэцэрлэгийн цогболборын ажилтай танилцаж байна.

Сургууль, цэцэрлэгийг нэг дор цогцолбор хэлбэрээр барих нь хүүхэд болоод эцэг, эхчүүдэд хэрэгтэй хэмээн албаныхан үзжээ. Тухайн хүүхэд цэцэрлэгээ төгсч, сургуульд орох болсон ч нэг газартаа үргэлжлүүлэн сурах давуу талтай аж.

Нийслэлийн хөрөнгөөр 14 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин нийслэлийн болоод улсын төсвөөр нийтдээ 82 нийгмийн салбарын төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button