Дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн зогсоох талаар санал авна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор наймдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Тэгвэл энэ жил ч энэхүү хязгаарлалтыг хийх гэж буй талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан мэдээллээ.

 

Тодруулбал энэ сарын 22,29-нд тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд, 23,30-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд  замын хөдөлгөөнд оролцох юм байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн зургадугаар сард нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дугаарын хязгаарлалтыг наймдугаар сарын 15-наас бүр мөсөн зогсоох санал гаргасан талаар мэдэгдэж байсан. Тэгвэл энэ талаар иргэдээс санал авч шийдэхээр болсон гэнэ. Тиймээс дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн зогсоох эсэхийг иргэд өөрсдөө шийдэх эрхтэй болжээ.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button