"Боржигин-2015" наадмын түрүү бөхөөр Д.Азжаргал шалгарав

Говьсүмбэр аймагт энэ сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан "Боржигин-2015" наадмын үндэсний бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдсанаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат "Шивээ овоо" ХК -ний бөх Монгол улсын арслан Д.Азжаргал долоо даван түрүүлжээ.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Т.Пүрэвсүрэн зургаа даван үзүүрлэсэн байна. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р анги "Апу" ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Улсын арслан Д.Ганхуяг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0146-р анги "Апу" ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх улсын заан Т.Санчир нар шалгарчээ.
olloo.mn