Оюутан цэргүүд тангараг өргөлөө

Чингис хааны талбайд өнөөдөр  "Оюутан цэрэг-2015" хөтөлбөрт хамрагдсан 985 оюутан цэрэг тангараг өргөлөө. 

 

Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд  Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж,  Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын албаны бусад хүмүүс оролцсон юм.  

 

 Оюутан цэргүүд өнгөрөгч зургадугаар сарын 15-нд цэргийн албанд мордож байсан. Тус хөтөлбөрт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнууд хамрагдсан бөгөөд Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн нь энэ юм байна. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button