Тайландын эзэн хааны цомын төлөөх тэмцээнд Б.Гантогтох, А.Гантүлхүүр нар оролцоно

Тайландын эзэн хааны цомын төлөө муай тайн тэмцээн маргааш Бангкок хотын Үндэсний цэнгэлдэхэд эхэлнэ. Тус тэмцээнд оролцохоор 123 орны 1000 гаруй тамирчид Бангкок хотноо хүрэлцэн очоод байгаа ажээ. 

Харин манай улсаас Монголын кикбоксын холбооны тамирчид болох Б.Гантогтох 60 кг-ын жинд, А.Гантүлхүүр 67 кг-ын жинд оролцох юм. 

Тамирчдыг дасгалжуулагч О.Алтанпүрэв ахалж байгаа бол шүүгчээр Б.Алхаабаатар  ажиллах ажээ.  Тэмцээн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжилнэ.

Дашрамд дуулгахад, 2006 онд ОУХМ О.Алтанпүрэв Эзэн хааны цомын төлөө тэмцээнээс мөнгөн медалийг эх орондоо авчирч байжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button