Оюутны автобусны картын захиалгыг 25-аас авна

Иргэд нийтийн тээврээр зорчихдоо цахим карт ашигладаг болоод хэдхэн хонож байна. Гэхдээ оюутнуудын цахим картыг олгож эхлээгүй байгаа.

Тэгвэл удахгүй болох хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутнуудын картыг олгож эхлэхээр болжээ. 

Мөн оюутнуудын хувьд сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулан энэ сарын 25-наас захиалгаа өгч эхлэх юм байна. Ингэхдээ оюутнууд хоёр төрлийн карт авах бөгөөд Төрийн банкны картыг 8900 төгрөг, нийтийн тээврээр үйлчлүүлэх оюутны картыг 3600 төгрөгөөр  худалдан авна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button