Ц.Мөнхбаяр өршөөгдөх үү?

УИХ-ын ээлжит бус чуулганы уржигдрыг хуралдаанаар баталсан Өршөөлийн тухай хууль олон нийтийн анхааралд байна. Ингэхээс ч аргагүй юм. Хууль батлагдсанаар ял эдэлж буй 3000 хоригдол эрх чөлөөтэй болно. Тэдний дунд олон нийтийн зүгээс ихээхэн хүлээлт дагуулаад буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөгдөх магадлалтай гэсэн мэдээлэл дуулдаж байна.

 

Түүний тухай иргэний нийгмийн байгууллагууд, олон нийт “Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцсэн хүнийг барьж хорилоо. Тэгвэл эсрэгээрээ байгаль орчныг сүйтгэж, гол усыг бохирдуулж байгаа гадаад, дотоодын компани, тодорхой албан тушаалтанд ямар хариуцлага, ял шийтгэл ногдуулсан бэ” гэхчлэн шүүмжлэл өрнүүлж, олонн удаа сулууллахыг шаардаж, уриалж ирсэн юм. Ц.Мөнхбаярын талаар албаны эх сурьалжуудаас тодруулахад үгүйсгээгүй бөгөөд Ц.Мөнхбаяр нарыг буруутгасан Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах зүйл ангиар өгсөн ял нь өршөөгдөх магадлалтай. Харин галт зэвсэг, байлдааны хэрэглэл хууль бусаар олж авсан хэргийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг судалж үзэхээр болсон гэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button