Яармагийн төрөх эмнэлэг энэ онд ашиглалтад орохгүй

Аль таван жилийн өмнө Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар байгуулахаар болсон.Гэтэл хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан таван жилийн турш ажил нь дорвитой урагшлаагүй өдийг хүрсэн билээ.

 

Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон. Гэтэл одоо болтол барилгын ажил эхлээгүй байна.  Тиймээс энэ ондоо амжиж ашиглалтад орохгүй  болоод байгаа аж. 

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг бүрэн дуусгахад 39 тэрбум төгрөг шаардлагатай аж. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button