Өршөөлөөр суллагдсан хүмүүсийг улсын зардлаар нутагт нь хүргэнэ

Өршөөлийн  хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороо хуралдаж Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисыг байгуулаад байгаа билээ. Комиссын даргаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, дэд даргаар Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Г.Туулхүү ажиллаж буй.

Тэгвэл өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх, болон өршөөл үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг улсын тесвөөс гаргахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даатгасан байна. Харин Д.Ганбат дарга өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах комисс ажлаа хийж дууссаны дараа тайлангаа УИХ-д танилцуулах ажээ. 

Гэхдээ одоогоор энэ хууль хэрэгжээд эхэлсэн үү, эсвэл хэрэгжих хугацаа хараахан боллоогүй байна уу гэдэг тодорхойгүй байна. 

Г.Уянга 

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button