Бохирын шугамын цэвэрлэгээний ажилчид ухаан алдаж унасан байсныг аварчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан таван ажилтан ухаан алдсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт  энэ  сарын 10-ны өдрийн 15:17 цагт ирсэн байна.

Энэ үеэр ээлжийн бус, амралтын цагаар тухайн орчинд зорчиж явсан тус газрын Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын дэд ахлагч Ц.Батхишиг, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын дэд ахлагч Б.Дарханхишиг нар дээрхи осолтой таарч, дээрхи иргэдэд анхны тусламж үзүүлэн аврах ажиллагааг цаг алдалгүй түргэн шуурхай зохион байгуулж амь насыг нь авран хамгаалсан байна.

 
Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button