Цагаан будаа импортлодог, худалдаалдаг байгууллагуудад шалгалт хийжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02-02/545 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цагаан будаа савлах, хадгалах, импортлох, худалдаалах гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ талаараа тус газраас өнөөдөр мэдээлэл хийв.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 7 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, зөрчилтэй ажиллаж байсан 7 аж ахуйн нэгжид нийт 2 сая 370.0 мянган төгрөгийн шийтгэвэр оногдуулж, хадгалалтын хугацаа дууссан, буцаан татан авалт хийгээгүй байсан 2 нэрийн нийт 93.0 кг буюу 228800 төгрөгийн цагаан будааг улсын байцаагчийн 02-03-057/233, 02-02-172/249 тоот актаар хураан авч “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна.
Монгол улсад БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн 9 улсаас импортолсон цагаан будаа худалдаалагдаж байгаагаас БНХАУ-аас импортолсон цагаан будааны 95 хувь нь хятад ханз үсгээр бичигдсэн, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй, буруу шошгололттой,
ОХУ, АНУ-аас бусад улсаас импортолсон цагаан будааны шошго Хувиргасан амьд организм /GMO/-ын тэмдэглэгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Olloo.mn