“Би Жи Би Жи” компанийн барилгын талбайг битүүмжилнэ
.jpg)
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны 22.00 цагийн орчимд нийслэлийн БГД-ийн 14-р хорооны 16-р байр нурах аюултай хэмээн 200 гаруй оршин суугчийг сарын хугацаанд зочид буудалд амьдруулсан билээ. Тэгвэл уг хэргийн гол эзэн болох “Би Жи Би Жи” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ газарт барилга бариулахгүй хэмээн тухайн үед дүүрэг, нийслэлийн албаныхан хэлж байсан юм.
Гэтэл тус компанийнхан өнгөрсөн зургадугаар сараас барилгын ажлаа эхлүүлээд байсан билээ. Тус компанийнхан тусгай зөвшөөрлийг цуцлаагүй гэдэг шалтгаанаар ийнхүү барилга барьж эхэлсэн гэдэг тайлбар хэлж байсан.
Гэвч долдугаар сарын 29-ны өдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тухайн компанийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасны дагуу БГД –ийн холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр газар дээр нь очиж, барилгын ажлыг зогсоосон байна.
Харин өнөөдөр Би Жи Би Жи компанийн барилгын талбайг Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан битүүмжилхээр болжээ.