Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ

Монголын Үндэсний статистикийн газраас өгсөн мэдээллээр аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны долдугаар сарын эцэст 12 их наяд төгрөг буюу 0.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 232.6 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар буурчээ.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны долдугаар сарын эцэст 716.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 112.6 тэрбум төгрөг буюу 18.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 166.3 тэрбум төгрөг буюу 30.2 хувиар өссөн байна. Тэгвэл банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2015 оны долдугаар сарын эцэст 824.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 50.7 тэрбум төгрөг буюу 6.6, өмнөх оны мөн үеийнхээс 224.9 тэрбум төгрөг буюу 37.5 хувиар өсчээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button