Шотландчууд жилд 46 шил архи уудаг

Шотландын насанд хүрсэн хүн бүр жилд 46 шил архи эсвэл 130 шил дарс уудаг гэнэ. Тус улсын спиртний худалдааг хянадаг байгууллагаас гаргасан судалгааны дүн ингэж гарчээ.

 

Үүнийг спиртэд шилжүүлбэл 12.2 литр болно. “Вискиний эх орон”-д өнгөрсөн жил 50.5 сая литр спиртэн бүтээгдэхүүн зарагдсан байна. Энэ нь Их Британийн нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Англи, Уэльстэй харьцуулахад 25 хувиар илүү байгаа юм. Харин манай улсын нэг хүн жилд 36 литр цэвэр спирт “хэрэглэдэг”гэсэн судалгаа бий.

 

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button