“Хоромхон” клубынхэн өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

Азийн Хөлбөмбөгийн Холбооны "AFC Cup 2016" тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор Бутан улсыг зориод буй Хоромхон клуб өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо хийх гэж байна.

 

Манай клуб хэсгийн эхний тоглолтоо Пакистаны “K-Electric” багтай хийх бөгөөд хоёр багийн тоглолт Улаанбаатарын цагаар 21:00 цагаас болох юм. 

 

Энэ хэсэгт орсон “K-Electric” болон зохион байгуулагч орны “Druk United” багуудын тоглолт 3-3 харьцаатай тэнцсэн бөгөөд хэрэв өнөөдөр Хоромхон клуб хожил байгуулбал хэсгээ тэргүүлж эхэлнэ.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button