Иргэд хашаагаа татаж, явган хүний замыг чөлөөлнө

Гандангийн уулзвараас МҮОНРТ хүртэлх явган хүний зам дагуу хэсэг газарт иргэд олон жилийн турш амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан автозам дээгүүр зорчиж байсан билээ. Учир нь тус авто замд тулган газрын зөвшөөрөл авсан айлаас болж иргэд ийнхүү хохирсоор байсан юм. Тэгвэл тухайн айл 2 м газар хашаагаа татахаар болжээ.
Ингэснээр Улаанбаатар нэгтгэл тухайн хэсэг газар явган хүний зам тавих боломжтой болж байгаа юм. Өнөөдөр 09.30 цагт уг газрыг чөлөөлөх юм байна. Энэ мэт ойлголцол, шийдлээ хүлээсэн олон газар байгаа бөгөөд иргэд уян хатан хандах шаардлагатайг албаныхан хэлж байлаа.
Б.Сансар
olloo.mn