Нийт экспортын 48 хувийг зэсийн экспорт эзэлж байна

ҮСХ-ноос гаргасан эхний 7 сарын статистикийн мэдээнээс харахад гадаад худалдааны эргэлт 5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тэрбум доллараар буурчээ. Экспорт 127 сая доллараар буурсан бол импорт 916 сая доллараар буурсан байна.

Экспортын гол түүхий эдүүдийг харвал зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсч, 783.7 мянган тонн, орлого 167.4 сая доллараар өсч, 1 их наяд 353 сая доллар болжээ. Нийт экспортод эзлэх зэсийн экспортын хэмжээ тогтмол өсч байгаа бөгөөд эхний 7 сарын байдлаар нийт экспортын 48 хувийг зэсийн экспорт бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 40 хувьтай байсан юм.

 Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button