Олимпийн наадмаас анхны алтан медаль хүртсэн өдөр

Наймдугаар сарын 14-ны  энэ өдөр монголчууд бид  анхны олимпийн аваргатай болсон. 2008 оны Бээжингийн олимпийн жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авч байсан юм.   

Дашрамд дуулгахад Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпиос энэ өдөр буюу наймдугаар сарын 14-нд 20-хон насандаа хүрэл медаль хүртэж байжээ. 

Монголын тамирчид 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлснээс хойших өнөөг хүртэлх хугацаанд жүдочид зуны олимпийн наадмаас долоон медаль хүртсэн байна. 

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button