ОХУ хүнсний хориг тавьсан орнуудын тоог дахин дөрвөөр нэмлээ

ОХУ Украйны асуудлаар олон улстай зөрчилдөж  буй. Үүнээс үүдэн өнгөрсөн оноос эхлэн ОХУ зарим орнуудад  эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Харин үүний хариуд АНУ, Канад тэргүүтэй зарим ервопын холбооны орнууд ч мөн ОХУ-д хориг тавьсан. 

Гэсэн ч ОХУ  байр сууриа  хатуу илэрхийлсээр байгаа бөгөөд өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр Европын холбооны зарим оронд тавьсан хүнсний импортын хоригийг нэг жилээр буюу 2016 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэл сунгах шийдвэр гаргаад байгаа. 

 

Тэгвэл хүнсний импортын хориг тавьсан орнуудын жагсаалтыг дахин дөрвөөр нэмж байгаагаа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ. Тодруулбал Албани, Монтенегро, Лихтенштейн, Исланд гэсэн дөрвөн улсад импорын хориг тавьсан байна. Мөн тэрбээр 2016 онд Украинаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглоно гэдгийг ч хэллээ. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button